Шууд Chart

Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

2016-05-16 15:44:01

2016 оны тавдугаар сарын 16-наас тавдугаар сарын 23-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

- 7 хоногийн эхний хагаст халж, сүүлийн хагаст бороо хур тунадас орж,
салхи шуургатай байна -


Баруун аймгуудын нутгаар: Тавдугаар сарын 17,19-нд нутгийн баруун хэсгээр, 18,22-нд ихэнх нутгаар, 20-21-нд бороо нойтон цас орж, шороон болон цасан шуурга шуурна. Салхи 17,20-22-нд Алтайн уулсаар 14-16м/с, 18-19-нд нутгийн өмнөд хэсгээр 16-18м/с хүрч ширүүснэ. 16-17-нд бүх нутгаар дулаарна. 18-нд нутгийн баруун хэсгээр, 19-нөөс ихэнх нутгаар сэрүүсч Увс, Баянхонгорын хойд, Завханы хойд болон зүүн хэсгээр шөнөдөө 4-9 хэм хүйтэн өдөртөө 4-9 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 хэм өдөртөө 15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн өдөртөө 9-14 хэм дулаан байна.


Төвийн аймгуудын нутгаар: Тавдугаар сарын 18-нд нутгийн хойд хэсгээр, 19-22 нд нутгийн ихэнх хэсгээр бороо уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 18-19-нд зарим газраар түр зуур 16-18м/с, 20-22-нд нутгийн өмнөд хэсгээр 12-14м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 16-18нд ихэнх нутгаар өдөртөө 24-29 хэм хүрч дулаарна. 19-нөөс сэрүүсч Дархадын хотгор, Хөвсгөл, Хангайн уулс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм хүйтэн өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн өдөртөө 8-13 хэм дулаан байна.


Зүүн аймгуудын нутгаар: Тавдугаар сарын 19-нд нутгийн баруун хойд хэсгээр, 21-22нд ихэнх нутгаар бороо уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 18-20-нд зарим газраар 16-18м/с, 21-22-нд 12-14м/с хүрч шороон шуурга шуурна. 16-19 нд ихэнх нутгаар шөнөдөө 5-10 хэм өдөртөө 26-31 хэм хүрч дулаарна. 21-нээс сэрүүсч уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн өдөртөө 6-11 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм өдөртөө 9-14 хэм дулаан байна.


Говийн аймгуудын нутгаар: Тавдугаар сарын 20-22-нд ихэнх нутгаар бороо хур тунадас орно. Салхи 16-17нд Арц Богдын өврөөр, 18-21нд зарим газраар 16-18м/с хүрч шороон шуурга шуурна. 16-19нд бүх нутгаар шөнөдөө 8-13 хэм өдөртөө 26-31 хэм хүрч дулаарна. 20-ноос сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 хэм өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм өдөртөө 12-17 хэм дулаан байна.


Ирж буй өдрүүдэд Улаанбаатар хотод цаг агаар ямар байх мэдээллийг ЭНДЭЭС  үзнэ үү...


Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ  
Үзсэн: 977 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй