Шууд Chart

Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан

2016-05-17 06:57:06

Малчид, ард иргэдийн  анхааралд: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар дулаарч, хуурай, салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


2016 оны тавдугаар сарын 17-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зарим газраар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, баруун зүгийн ихэнх нутаг, төв болон говийн нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 17-22 хэм, говийн бүс нутаг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 27-32 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. 24-26 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 8 хэм дулаан, харьцангуй чийг 40 хувь, агаарын даралт 856 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна. 


2016 оны тавдугаар сарын 18-наас тавдугаар сарын 22-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

18,19-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 20-нд нутгийн зарим газраар, 21-нд ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи 18,19-нд ихэнх нутгаар, 20-21-нд говь талын нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна.18-нд ихэнх нутгаар, 19-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр халуун байх боловч цаашдаа сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан байна.


Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан  
Үзсэн: 800 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй