Шууд Chart

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан

2016-05-18 06:35:56

Малчид, иргэдийн  анхааралд: Өнөөдөр нутгйн баруун хойд хэсгээр хур тунадас орж,  бусад нутгаар хүчтэй, халуун хуурай салхи  шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.


2016 оны тавдугаар сарын 18-ны 09 цагаас 21 цаг хүртэл:  Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи баруун өмнөөс ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Баруун зүгийн нутгийн баруун хэсгээр сэрүүсч 8-13 хэм, баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, Төвийн нутгийн баруун хойд хэсгээр 15-20 хэм,  говь, зүүн зүгийн нутгаар 27-32 хэм , бусад нутгаар 24-29 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй.   Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед  секундэд 14-16 метр хүрч  удээс хойш шороон шуурга шуурна. 27-29 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 16 хэм дулаан, харьцангуй чийг 22 хувь, агаарын даралт 855 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө  буурна. 


2016 оны тавдугаар сарын 19-нөөс тавдугаар сарын 23-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

19-20-нд зарим газраар, 21-нд нутгийн өмнөд хэсэг, 22-нд ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи 19-20-нд говь талын нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна. 19-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр халуун байх боловч цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан байна.


Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан  
Үзсэн: 744 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй