Шууд Chart

Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

2013-10-08 13:23:04

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2013-10-08/ үдээс өмнө хуралдаж Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэлээ. Хуралдааны эхэнд төсөл санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин танилцуулсан. Шүүхийн тухай багц хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн Улсын Их Хурлаас 2013 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр батлагдсан Шүүх байгуулах тухай хуульд шүүхийг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулж, шүүхийн нэр, тэдгээрийн байрших газрын нэр, нутаг дэвсгэрийн харьяаллыг тогтоожээ. Гэтэл уг хуулийг хэрэгжүүлэх явцад хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн байна. Шүүх байгуулах тухай хуульд нийслэлийн төвийн 6 дүүргийг хоёр бүсэд хуваан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхүүдийг нэгтгэн зүүн бүс, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүргийн шүүхүүдийг нэгтгэн баруун бүс гэж хэрэг, маргаан хянан шийдвэрлэх харьяаллыг тогтоон шүүхүүдийн байрших газрын нэрийг зөвхөн Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг гэж тогтоосон нь шинээр өөрчлөн байгуулагдах шүүхүүдийг байршуулахаар шүүхүүдийн байрны нутаг дэвсгэрийн харьяаллаас шалтгаалан Шүүх байгуулах тухай хуулийн зарим зүйл, заалтыг зөрчих нөхцөл байдал үүсээд  байгаа аж.

 


Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ  
Үзсэн: 1555 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.7.xxx [202.179.7.xxx] 2013-10-08 13:30
ORSHOOLIIN HUULIIN TALAAR IRGEDDEE MEDEELEL AVCH OGOOCH OLON HUN HULEEJ BGA TER DUNDAA EEJ NAR IH HULEEJ BGA SHUU DEE ULSIIN IH HURLIIN ERHEM GISHUUD MIN EE

Бидэнтэй нэгдээрэй