Шууд Chart

Улаанбаатар шөнөдөө 2 хэм дулаан

2016-05-20 15:38:29

Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ахиухан хэмжээний хур тунадас, нойтон цас орохыг анхааруулж байна.


2016 оны тавдугаар сарын 20-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с 17 цагт 13 градус, 20 цагт 10 градус дулаан байна.

15 цагт Улаанбаатарт: 12 градус дулаан, харьцангуй чийгшил 27 хувь, агаарын даралт 875 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.


2016 оны тавдугаар сарын 20-ны 21 цагаас тавдугаар сарын 21-ний 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн зүүн хэсгээр хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн баруун хэсгээр хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө 12-17 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн өмнөд хэсгээр хур тунадас орно. Салхи баруун  хойноос секундэд 6-11 метр. Сэрүүсч шөнөдөө нутгийн хойд хэсгээр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар 2-7 хэм, өдөртөө бүх нутгаар 13-18 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүл багасана. Хур тунадас орохгүй. Салхи  баруун хойноос секундэд 6-11 метр.  Шөнөдөө 1-3 хэм, өдөртөө 14-16 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Сэрүүсч шөнөдөө Дундговийн нутгаар 0-5 хэм, бусад нутгаар 3-8 хэм, өдөртөө бүх нутгаар 12-17 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. Шөнөдөө 0-2 хэм, өдөртөө 13-15 хэм дулаан байна.


2016 оны тавдугаар сарын 22-ноос тавдугаар сарын 26-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

22, 23-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, нутгийн зүүн өмнөд  хэсгээр, 24-нд говь, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 25-нд төвийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи 24, 25-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм дулаан байна. Хугацааны сүүлчээр дулаарна.


Улаанбаатар шөнөдөө 2 хэм дулаан  
Үзсэн: 853 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй