
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн өмнөд хэсгээр бороо орно.
2016 оны тавдугаар сарын 21-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн зүүн, төвийн нутгийн баруун хэсгээр хур тунадас нойтон цас, говь болон зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 4-9 хэм, Алтайн өвөр говиор 16-21 хэм, нутгийн зүүн хэсгээр 7-12 хэм, бусад нутгаар 12-17 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүнээс секундэд 5-10 метр 15 -17 хэм дулаан байна.
2016 оны тавдугаар сарын 23-ноос тавдугаар сарын 27-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
23-нд нутгийн баруун хойд болон зүүн өмнөд хэсгээр, 24-нд Хангай, Хөвсгөлийн уулсаар, 25,26-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи 25,26-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм дулаан байна. 26-нд ихэнх нутгаар дулаарна.
Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан | ||
Үзсэн: 987 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.