Шууд Chart

Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

2016-05-23 11:56:11

2016 оны тавдугаар сарын 23-наас тавдугаар сарын 30-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

- Хугацааны эхээр нутгийн зүүн хэсгээр бороо хуртай сэрүүн байна-


Баруун аймгуудын нутгаар: Тавдугаар сарын 23-нд нутгийн зүүн хэсгээр, 27-нд зарим газраар, 28-нд нутгийн өмнөд хэсгээр бороо уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 27-нд нутгийн өмнөд хэсгээр 12-14м/с хүрч ширүүснэ. 23, 27-нд ихэнх нутгаар сэрүүн байна. Бусад хугацаанд уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн өдөртөө 8-13 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 хэм өдөртөө 20-25 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм өдөртөө 16-21 хэм дулаан байна.


Төвийн аймгуудын нутгаар: Тавдугаар сарын 24-нд нутгийн хойд хэсгээр, 25,27-нд зарим газраар бороо уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 25,27-нд зарим газраар 12-14м/с хүрч түр зуур шороогоор  шуурна. 25,27-28нд Дархадын хотгор, Хөвсгөл, Хангайн уулс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн өдөртөө 10-15 хэм дулаан байна. Бусад хугацаанд уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм өдөртөө 11-16 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм өдөртөө 17-22 хэм дулаан байна. 


Зүүн аймгуудын нутгаар: Тавдугаар сарын 23-24-нд нутгийн өмнөд болон зүүн хэсгээр, 25-нд зарим газраар, 28-нд нутгийн хойд хэсгээр бороо уулархаг нутгааэр хур тунадас орно. Салхи 25,28-нд зарим газраар 14-16м/с хүрч шороо шуурна. 23-25-нд нутгийн зүүн хэсгээр шөнөдөө 0-5 хэм хүйтэн өдөртөө 8-13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм өдөртөө 11-16 хэм дулаан байна. 28-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 5-10 хэм өдөртөө 20-25 хэм дулаан байна.


Говийн аймгуудын нутгаар: Тавдугаар сарын 23-нд зарим газраар, 24-25нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи 25,28-нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. 23-25-нд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 2-7 хэм өдөртөө 11-16 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм өдөртөө 15-20 хэм дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 7-12 хэм өдөртөө 21-26 хэм дулаан байна.


Ирж буй өдрүүдэд Улаанбаатар хотод цаг агаар ямар байх мэдээллийг ЭНДЭЭС  үзнэ үү...


Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ  
Үзсэн: 729 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй