УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өчигдөр үдээс хойш хуралдаж Монгол Улсаас зарим улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүдийг эгүүлэн татах, томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцөх асуудал хэлэлцэв.
Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Мундагбаатарын Батсайхан, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цолмонгийн Болор, Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Раднаабазарын Алтангэрэл, Швейцарийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ваанчигийн Пүрэвдорж нарыг томилуулах саналыг УИХ-тай зөвшилцөхөөр ирүүлжээ. Мөн уг саналтай холбогдуулан Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Алтангэрэл, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Даваадорж, Канад Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Залаа-Уул, Швейцарийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Оргил нарыг эгүүлэн татахаар болжээ.

Ерөнхийлөгчийн саналтай холбогдуулан гишүүн Б.Болор, Н.Энхболд нар асуулт асууж, Н.Энхболд, Ё.Отгонбаяр, Л.Болд, М.Батчимэг нар үг хэллээ. Гишүүд энэ удаагийн томилгооны олзуурхууштай тал нь салбартаа олон жил ажилласан, ажлын туршлага, өндөр мэдлэгтэй мэргэжлийн дипломатчдыг нэр дэвшүүлэн оруулж ирж буйг онцлоод улс төр, дипломатын аргаар улс орныхоо аюулгүй байдлыг хамгаалах зорилт чухлаар тавигдаж буй энэ үед хөгжлийн бодлогод голлох үүрэг гүйцэтгэж байгаа эдийн засгийн гадаад харилцаанд анхаарч, улам өргөжүүлэх шаардлагатай байгааг захилаа. Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд элчин сайдад нэр дэвшигчдийг зуун хувийн саналаар дэмжив.

Элчин сайдад нэр дэвшигчдийг дэмжлээ | ||
Үзсэн: 1293 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.