Шууд Chart

УИХ-ын дарга З.Энхболд тусгай уулзалтууд хийлээ

2013-10-09 09:11:17

УИХ-ын дарга З.Энхболд Швейцарийн Женев хотноо болж буй Олон Улсын Парламентын Холбоо /ОУПХ/-ны 129 дүгээр ассамблейд оролцож байна. Монголын парламентын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн А.Бакей, Д..Батцогт, Б.Сарангэрэл нар багтсан юм. З.Энхболд Олон Улсын Парламентын Холбооны 129 дүгээр Ассамблейд оролцох үеэрээ БНЭУ-ын парламентын Доод танхимын дарга хатагтай Мэйра Кумар, Австрали Улсын парламентын Дээд танхимын дарга ноён Жон Хогг, Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн ноён Үэсүги Мицүхиро нартай тусгайлсан уулзалтууд хийлээ.

Хатагтай Мэйра Кумар хоёр улсын харилцаанд сэтгэл хангалуун байгаагаа уулзалтын үеэр илэрхийлж, Монгол, Энэтхэг хоёр орон соёл урлаг, мэдээллийн технологи, боловсрол зэрэг олон салбарт хамтын ажиллагааг амжилттай хөгжүүлж байгаагаас гадна буддын шашин манай хоёр орныг илүү дотно харилцаатай болгодог гэдгийг онцолжээ.
З.Энхболд, ноён Үэсүги Мицүхиро нар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг уул уурхай, эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтэц, мал аж ахуй, газар тариалан зэрэг бүхий л салбарт улам эрчимтэй хөгжүүлэх талаар байр суурь нэгтэй байгаагаа илэрхийллээ.
Улсын Их Хурлын дарга Австрали Улсын парламентын дээд танхимын дарга ноён Жон Хоггтой уулзах үеэрээ Австрали улсаас манай улсад үзүүлж буй хөгжлийн албан ёсны тусламж манай хүний нөөцийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж буйг онцлоод Австралийн их, дээд сургуулиудад боловсрол эзэмшсэн залуучууд улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

УИХ-ын дарга З.Энхболд тусгай уулзалтууд хийлээ  
Үзсэн: 1089 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй