Шууд Chart

“Сонгуулийн санхүүжилт-шинэчлэлийн асуудал" семинар боллоо

2013-10-09 09:26:47

Төрийн байгуулалтын байнгын хороо Канадын элчин сайдын яамтай хамтран “Сонгуулийн санхүүжилт- шинэчлэлийн асуудал”  сэдэвт семинарыг өчигдөр иргэний танхимд зохион байгууллаа.

Семинарыг нээж УИХ-ын гишүүн, өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмаа “Сонгуулийн үеэр гарч байгаа зардлыг хэрхэн  багасгах, улстөрчид хандивлагчдаас хэрхэн хараат бус байх, эргээд  ямар хариуцлага тооцох, хэн хяналт тавих зэрэг асуулт ихээхэн анхаарал татаж  байна. Иймд энэ чиглэлээр Канадын мэргэжилтнүүд бидэнтэй өөрийн орны туршлагаас хуваалцана гэж найдаж байна” гэлээ.
Уг семинарт Онтариогийн Сонгуулийн хорооны хэрэгжилтийн газрын захирал ноён Жонатан  “Сонгуулийн санхүүжилтийн зохицуулалтын зарчим” болон “Хяналт ба хэрэгжилт” сэдвээр илтгэл тавьсан. Тэрээр сонгуулийн санхүүжилтийн дэглэмийг үр дүнтэй хэрэгжүүлж хянахад гурван зүйл шаардлагатайг хэлсэн. Үүнд, тогтолцоог зохицуулах мандаттай төв байгууллага, хууль тогтоомжийн зохистой дэмжлэг, хяналтын хандлага нь стратегийн эрсдэлд суурилсан байх шаардлагатай болохыг тодотголоо.
Энэхүү семинарт Сонгуулийн тухай болон Улс төрийн намуудын тухай хуулийн ажлын хэсгийн гишүүд, Сонгуулийн ерөнхий хороо, Аудитын газрын холбогдох албаны хүмүүс, иргэний нийгмийн судлаачид оролцлоо.

“Сонгуулийн санхүүжилт-шинэчлэлийн асуудал" семинар боллоо  
Үзсэн: 1130 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй