
Швейцарийн Женев хотноо болж буй Олон Улсын Парламентын Холбооны 129 дүгээр Ассамблейн хүрээнд Парламентын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын ээлжит хуралдаан боллоо.
Хуралдаанд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар оролцлоо. Ээлжит хуралдаанаар шинээр сонгогдсон парламентын Ерөнхий нарийн бичгийн дарга нарыг албан ёсоор танилцуулдаг бөгөөд энэ удаад 19 орны шинэ томилогдсон Ерөнхий нарийн бичгийн дарга хүрэлцэн ирсэн байна. Түүнчлэн Голландын парламентын Төлөөлөгчдийн танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга болон БНСУ-ын Үндэсний Ассамблейн Ерөнхий нарийн бичгийн дарга нар өөрсдийн орны парламентын Тамгын газрын үйл ажиллагааны тухай илтгэл тавьж, бусад орны төлөөлөгчидтэй саналаа солилцлоо.
Парламентын нарийн бичгийн дарга нарын хуралдаан боллоо | ||
Үзсэн: 862 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.