Шууд Chart

ДЦС-4 асуудлыг хэлэлцэж дэмжлээ

2013-10-09 09:52:04

Өчигдөр УИХ-ын дэргэдэх салбар чиглэлийн байнгын хороод ирц өндөртэйгээр ачаалалтай хуралдаж, цаг үеийн шийдлээ хүлээж байгаа олон асуудлыг хэлэлцлээ. Тухайлбал, Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах “Дөрөвдүгээр цахилгаан станцын үр ашгийг дээшлүүлэх төслийн зээлийн гэрээ”-ний төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцсэн юм. Зээлийн гэрээний танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр хийв. Зээлийн нийт дүн 4 тэрбум 201 сая иенийн / 42,5 сая ам доллар / хөрөнгийг 0,3 % хүүтэй 40 жилийн хугацаанд буцаан төлөх, үүнээс эхний 10 жилд үндсэн өрийн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй. Төсөл 2013 онд эхлэн 2017 онд дуусахыг дурдлаа.

ДЦС-4  1983 оноос эхлэн 30 жилийн хугацаанд Япон Улсын Засгийн газрын буцалттгүй тусламж / 1992-1994, 1996-1998 /, хөнгөлөлттэй зээл / 1996, 2001 / авч байсан байна. Судалгааг Японы олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА хийжээ. Хуралдаанд оролцсон байнгын хороодын гишүүд санал хураахад олонх нь зөвшилцөх нь зүйтэй гэж үзэв.


ДЦС-4 асуудлыг хэлэлцэж дэмжлээ  
Үзсэн: 979 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй