Шууд Chart

Компанийн тухай шинэчилсэн хуулийн төслийг хэлэлцэнэ

2013-10-09 11:02:03

Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон уг хуулийг дагалдан гарах хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Компанийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар толгой компани нь охин болон хараат компанийхаа үйл ажиллагаанд зөвхөн эзэмшиж буй хувьцааныхаа эрхээр оролцоно гэсэн заалтаар зохицуулж өгсөн боловч энэхүү эрхээ хэрэгжүүлэх талаар тодорхой заалт хуульд ороогүйгээс өнөөгийн байдлаар энэ талын үйл ажиллагаа нь зохицуулалтгүй явж ирсэн ажээ. Хуулийн хэрэгжилтийн явцад зарим зүйл, заалтыг илүү тодруулах нийтэд ойлгомжтой болгох, төрийн болон төрийн өмчийн оролцоотой компанид төрийн төлөөлөл хэрэгжүүлэх асуудлыг зохицуулж байсан зарим хуулийн заалтуудыг Компанийн тухай хуулийн энэхүү шинэчилсэн найруулагын холбогдох заалтуудтай уялдуулах шаардлага байгаа юм байна. Тиймээс компанийн тухай болон төрийн төлөөллийг хэрэгжүүлэх харилцааг зохицуулж буй зарим хуульд орох нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулсан нь энэ аж. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.


Компанийн тухай шинэчилсэн хуулийн төслийг хэлэлцэнэ   
Үзсэн: 1035 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй