
2016 оны тавдугаар сарын 30-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн нутгийн зарим газраар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 16-21 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 25-30 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 9 хэм дулаан, харьцангуй чийг 38 хувь, агаарын даралт 861 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2016 оны тавдугаар сарын 31-нээс зургаадугаар сарын 04-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Зургадугаар сарын 1-нд баруун зүгийн нутгийн өмнөд хэсгээр, 2-нд говийн нутгийн зарим, 3-нд төв болон говийн нутгийн зарим газраар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 23-28 хэм дулаан байна.
Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан | ||
Үзсэн: 1387 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.