Шууд Chart

Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан

2016-06-04 08:58:41

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Хангай,  Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар бороо орно.


2016 оны зургаадугаар сарын 04-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Зарим газраар бороо орно. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр  сэрүүсч 11-16 хэм, Алтайн өвөр говь болон зүүн зүгийн нутгаар 25-30 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Сэрүүсч 14-16 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 12 хэм дулаан, харьцангуй чийг 78 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.


2016 оны зургаадугаар сарын 05-наас зургаадугаар сарын 09-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

5-нд нутгийн төв хэсгээр, 6-нд нутгийн  зүүн өмнөд хэсгээр, 7-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 8-нд баруун болон төвийн нутгаар бороо орно. Салхи 5-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр, 7-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 8-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 14-19 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна. 5,8-нд нутгийн хойд хэсгээр  сэрүүхэн байна.


Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан  
Үзсэн: 1961 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй