Шууд Chart

Бороо орж, ихэнх нутгаар сэрүүвтэр байна.

2016-06-05 11:16:20

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр зарим газраар бороо орж, ихэнх нутгаар сэрүүвтэр байна.


2016 оны зургаадугаар сарын 05-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Солигдмол үүлтэй. Зарим газраар бороо орно. Салхи нутгийн баруун хагаст  баруун хойноос, бусад нутгаар зүүн хойноос  секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр  11-16 хэм, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 24-29 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохүй.  Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр.  18-20 хэм дулаан байна.


2016 оны зургаадугаар сарын 06-наас зургаадугаар сарын 10-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

 6-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 7-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 8-нд баруун болон төвийн нутгаар, 9-нд төв, зүүн зүгийн нутгаар бороо орно. Салхи 7-нд Алтайн салбар уулсаар, 8-нд зарим газраар, 9-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 26-31хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна. 8-нд баруун, төвийн нутгийн хойд хэсгээр, 9-нд төв, зүүн зүгийн нутгаар сэрүүхэн байна.


Бороо орж, ихэнх нутгаар сэрүүвтэр байна.  
Үзсэн: 1362 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй