Шууд Chart

MNB.MN сайт шинэчлэгдсэн хувилбараа танилцууллаа

2016-06-06 15:51:30

Цахим мэдээллийн эринд Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз өөрийн гэсэн өнгө төрхийг илтгэсэн мэдээ, мэдээллийн цахим хуудсаа олон нийтийн хүртээл болгоод  гурван жил болж байна. Уншигч, сонсогч, үзэгчдийн эрэлт хэрэгцээнд тулгуурласан мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүргэсээр ирсэн MNB.MN сайт өнгө төрх болон програмын бүрэн шинэчлэл хийж, мэдээ мэдээллээ түгээж эхэллээ.      

MNB.MN сайтаас та бүхэн цаг үеийн, шуурхай, улс төр, нийгэм, эдийн засаг, гадаад мэдээ, байгаль орчин, соёл урлаг, спорт, танин мэдэхүйн мэдээ мэдээлэл, мөн МҮОНТ, “Монголын мэдээ” суваг, Монголын радио, Монголын радиогийн II суваг “Алтан сан” радио, III суваг болох P3 радио, “Voice of Mongolia” буюу Монголын дуу хоолой радио станцын шууд эфирийг үзэж, сонсох боломжтой.

 Та бүхэн MNB.MN сайтаас телевизийн 2, радиогийн 4 сувгийн эфирийг 14 хоногийн хугацаанд нөхөж үзэж, сонсох боломжтой.

 “Монголын мэдээ” сувгийн “Өглөөний мэдээ” болон 13 цагийн мэдээллийн хөтөлбөрт MNB.MN сайтын онцлох мэдээ мэдээллийг бэлтгэн үзүүлж байна.

MNB.MN сайтын “Зохиогчийн булан”-гаас та бүхэн МҮОНРТ-ийн уран бүтээлчдийн бичсэн нийтлэл, тэмдэглэл, сурвалжлага, “Нийтлэлчид” булангаас олны танил нийтлэлчдийн бүтээлийг унших боломжтой, мөн бид “Редакцийн зочин” буландаа салбар, салбарын манлайлал болсон зочдыг урьж ярилцдаг. Та бүхэн MNB.MN сайтын “Гэрт нь” булантай олны танил эрхмүүдийн гэрт “зочилж”, тухайн оролцогчийн талаар илүү дэлгэрэнгүйг мэдэж болно.     

Олон нийтийн цахим хуудас MNB.MN эдүгээ Alexa.com сайт дахь үзүүлэлтээр Монголын хамгийн их хандалттай шилдэг сайтуудын тоонд багтаад байна.

MNB.MN сайт “Рио-2016” олимп, “Евро-2016” хөлбөмбөгийн ЕАШТ-ийг шууд дамжуулах албан ёсны онцгой эрхтэй ажиллана.     


MNB.MN сайт шинэчлэгдсэн хувилбараа танилцууллаа   
Үзсэн: 2079 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.70.34.xxx] 2016-06-06 18:17
амжилт хүсье

Бидэнтэй нэгдээрэй