Шууд Chart

Найман байршилд зам засварлаж байна

2025-04-28 14:42:59

Энэ онд нийслэлийн хэмжээнд 41 байршилд 74 км авто замыг засаж, шинэчилнэ.

Зам засвар, шинэчлэлийн ажил дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхэлсэн.

Өнөөдрийн байдлаар найман байршилд зам засварын ажил үргэлжилж байна. 

НЗХГ-ын дарга Б.Одбаяр “Энэ онд нийслэлийн 10 байршилд шинээр зам засварын ажил хийхээр төлөвлөсөн бол үлдсэн 31 нь он дамжин хэрэгжиж байна. Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Ажилчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө гэх хотын төвийн гол замуудыг шинэчлэх учраас замын хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд шөнийн цагаар зам засварын ажлыг хийж байна. Гол замуудад суурь болон хийц эвдэрсэн асуудал их байгаа учраас суурийг хүчитгэж байна. Мөн зарим байршилд буюу 25 дугаар эмийн сангаас “Гранд плаза” дэлгүүрийн уулзвар хүртэлх байршилд зам засварын ажлын явцад гардаг чийгийг гадагшлуулахын тулд 48 цаг хүлээх шаардлагатай байдаг. Иймд иргэдийг хүлээцтэй байхыг уриалж байна” гэлээ.

Түүнчлэн Энхтайваны өргөн чөлөөний авто замд 2008 оноос хойш их засвар хийгээгүй тул энэ жил бүрэн шинэчилнэ. Энэ онд хийх зам засвар ажлууд нь Улаанбаатар хотын төв магистрал замууд учир бүрэн хаахгүй. Харин 22:00-06:00 цагийн хооронд буюу шөнийн цагаар авто замын хөдөлгөөнийг хааж, өглөө 07:00 цагт хөдөлгөөний бүрэн нээх зохицуулалт хийн ажиллаж байгааг хэллээ. 


Найман байршилд зам засварлаж байна  
Үзсэн: 488 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй