
2016 оны зургаадугаар сарын 06-наас зургаадугаар сарын 13-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
- Хугацааны сүүлийн хагаст ихэнх нутгаар бороо орж сэрүүн байна-
Баруун аймгуудын нутгаар: Тавдугаар сарын 6-7нд нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо, 8-нд нутгийн хойд хагаст, 10-нд ихэнх нутгаар, 11-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи 8-11-нд нутгийн өмнөд хэсгээр 12-14м/с хүрч ширүүснэ. 6-7-нд ихэнх нутгаар дулаарна. Бусад хугацаанд сэрүүснэ ялангуяа 10-12-нд Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм өдөртөө 11-16 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 хэм өдөртөө 23-28 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм өдөртөө 19-24 хэм дулаан байна.
Төвийн аймгуудын нутгаар: Тавдугаар сарын 7-нд нутгийн баруун хойд хэсгээр, 8-нд зарим газраар, 9-10нд ихэнх нутгаар бороо, 11-12-нд зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 8-10-нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. 6-8-нд ихэнх нутгаар шөнөдөө 9-14 хэм өдөртөө 24-29 хэм дулаан байна. 9-нөөс сэрүүсч Дархадын хотгор, Хөвсгөл, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 хэм өдөртөө 12-17 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм өдөртөө 19-24 хэм дулаан байна.
Зүүн аймгуудын нутгаар: Тавдугаар сарын 9-нд ихэнх нутгаар бороо, 10-12-нд зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 9-10нд зарим газраар түр зуур 14-16м/с хүрч ширүүснэ. 6-8-нд ихэнх нутгаар шөнөдөө 7-12 хэм өдөртөө 23-28 хэм дулаан байна. Цаашдаа сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 5-10 хэм өдөртөө 15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм өдөртөө 19-24 хэм дулаан байна.
Говийн аймгуудын нутгаар: Тавдугаар сарын 6-нд нутгийн өмнөд хэсгээр, 7,10-нд нутгийн баруун хэсгээр, 9, 11-12-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 9-11-нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. 6-8-нд ихэнх нутгаар шөнөдөө 10-15 хэм өдөртөө 25-30 хэм дулаан байна. Бусад хугацаанд бага зэрэг сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 5-10 хэм өдөртөө 15-20 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм өдөртөө 20-25 хэм дулаан байна.
Ирж буй өдрүүдэд Улаанбаатар хотод цаг агаар ямар байх мэдээллийг ЭНДЭЭС үзнэ үү...
Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ | ||
Үзсэн: 1118 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.