Шууд Chart

Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

2016-06-13 14:00:00

2016 оны зургаадугаар сарын 13-наас зургаадугаар сарын 20-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

- Хугацааны эхэн ба сүүлчээр бороо орж сэрүүн байна-


Баруун аймгуудын нутгаар: Зургаадугаар сарын 15, 17-нд нутгийн баруун хойд хэсгээр, 16,20-нд зарим газраар түр зуурын бороо, 18-нд ихэнх нутгаар, 19-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 17-19нд нутгийн өмнөд хэсгээр 12-14м/с хүрч ширүүснэ. 13-17 нд Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 хэм өдөртөө 17-22 хэм дулаан, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 хэм өдөртөө 28-33 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм өдөртөө 24-29 хэм дулаан байна. 18-наас нутгийн хойд хагаст сэрүүснэ.


Төвийн аймгуудын нутгаар: Зургаадугаар сарын 13, 19, 20-нд зарим газраар, 16, 18-нд нутгийн баруун хагаст бороо, 17-нд нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зарим үед 12-14м/с хүрч ширүүснэ. 13, 19-нд ихэнх нутгаар сэрүүснэ. Бусад хугацаанд Дархадын хотгор, Хөвсгөл, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 хэм өдөртөө 17-22 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм өдөртөө 26-31 хэм дулаан байна.


Зүүн аймгуудын нутгаар: Зургаадугаар сарын 13-нд нутгийн баруун хэсгээр, 14-15-нд нутгийн хойд хэсгээр, 16-нд нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо, 17-нд ихэнх нутгаар, 19-нд нутгийн хойд хэсгээр  бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зарим газраар түр зуур 14-16м/с хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 5-10 хэм өдөртөө 16-21 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм өдөртөө 20-25 хэм дулаан байна. 18-19-нд ихэнх нутгаар  шөнөдөө 12-17 хэм өдөртөө 26-31 хэм дулаан байна.


Говийн аймгуудын нутгаар: Зургаадугаар сарын 13-14нд зарим газраар, 17-нд нутгийн зүүн хэсгээр, 19-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зарим үед 12-14м/с хүрч ширүүснэ. 13-14-нд ихэнх нутгаар шөнөдөө 8-13 хэм өдөртөө 19-24 хэм дулаан байна. Бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 10-15 хэм өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм өдөртөө 28-33 хэм хүрч дулаарна. 


Ирж буй өдрүүдэд Улаанбаатар хотод цаг агаар ямар байх мэдээллийг ЭНДЭЭС  үзнэ үү...


Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ  
Үзсэн: 1052 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй