Шууд Chart

ЕВРО-2016: Румын - Швейцарь тоглолтын өмнө

2016-06-15 13:34:20

Хоёр баг "A" хэсэгт багтсан бөгөөд Румыны хувьд эхний тойрогт зохион байгуулагч орон Францын эсрэг тоглож, эцсийн мөчид ялагдал хүлээсэн бол Швейцарьчууд 54 минутын турш 10 хүнтэй Албанийн эсрэг тоглон ялалт байгуулсан юм.

Хэрэв өнөөдөр Швейцарьчууд ялалт байгуулж чадвал хэсгээс гарах нь бараг ойлгомжтой болох бөгөөд Румынчуудын хувьд ялагдал хүлээвэл тэдний ирээдүй тун бүрхэг болох юм.

Хоёр баг хоорондоо:

-Румын-Швейцарь түүхэндээ 12 удаа нүүр тулж байсан. Тус бүр таван удаа ялалт байгуулж хоёр удаа тэнцэж байсан...

-Том тэмцээнд учраа таарсан хамгийн сүүлийн тоглолтонд Швейцарьчууд 4-1 харьцаатай ялалт байгуулж байв. /1994 оны ДАШТ, хэсгийн шат/

-Румынчууд Швейцарийн эсрэг хийсэн сүүлийн найман тоглолтондоо нэгээс дээш гоол оруулж чадаагүй.

Румын:

-Тэд ЕАШТ-ийн сүүлийн арван дөрвөн тоглолтондоо ердөө ганц ялалт байгуулсан. /2000 он ЕАШТ Англи 2-3 Румын/

-"Евро"-гийн тэмцээний түүхэнд ердөө ганц л удаа хаалгандаа гоол алдалгүй тоглолтыг өндөрлүүлж байсан. /20008 он ЕАШТ Франц 0-0 Румын/

-Өнгөрсөн жил нийт 12 тоглолтонд оролцохдоо ердөө гуравхан удаа ялалт байгуулсан. /7 тэнцээ, 2 ялагдал/

Швейцарь:

-Багийн лидер Гранит Шакагийн хувьд нээлтийн тоглолтонд Швейцарийн багаас хамгийн олон удаа гоолын боломж үүсгэсэн, хамгийн олон удаа дамжуулалт хийсэн, хамгийн олон удаа бөмбөгөнд хүрсэн тоглогч болжээ.

-Сүүлийн найман тоглолтын есөн гоолд Шакири гол хувь нэмрийг оруулжээ /4 гоол, 5 гоолын дамжуулалт/

Нийтэлсэн: Б.Санчир

ЕВРО-2016: Румын - Швейцарь тоглолтын өмнө  
Үзсэн: 1497 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй