Шууд Chart

Амралтын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо орно

2016-06-17 15:53:00

2016 оны зургаадугаар сарын 17-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с. 17 цагт 23 хэм, 20 цагт 20 хэм дулаан байна.

15 цагт Улаанбаатарт: 21 хэм дулаан, харьцангуй чийгшил 27 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.

Амралтын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо орно.

2016 оны зургаадугаар сарын 17-ны 21 цагаас зургаадугаар сарын 18-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ


БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 16-21 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө  нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 хэм, бусад нутгаар 9-14 хэм, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 14-19 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар болон Туул голын хөндийгөөр 26-31 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Халх голын сав газраар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө бүх нутгаар 6-11 хэм, өдөртөө Дорнодын зүүн хэсгээр 20-25 хэм, бусад нутгаар 24-29 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 8-10 хэм, өдөртөө 25-27 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 26-31 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 10-12 хэм, өдөртөө 26-28 хэм дулаан байна.


2016 оны зургаадугаар сарын 19-нөөс зургаадугаар сарын 23-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

19, 22-нд нутгийн хойд хэсгээр, 20-нд ихэнх нутгаар, 21-нд төв болон зүүн аймгуудын нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зарим газраар секундэд түр зуур 14-16 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.


Амралтын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо орно   
Үзсэн: 2061 Mongolian National Broadcaster  

Бидэнтэй нэгдээрэй