Шууд Chart

Маргааш өдөр нутгийн баруун хэсгээр бороо орно

2016-06-19 15:41:31

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Маргааш өдөр нутгийн баруун хэсгээр, 21-нд ихэнх нутгаар бороо орно

2016 оны зургаадугаар сарын 19-ний 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлэрхэг. Түр зуурын  Бороо орно. Салхи баруун хойноос 7-12 м/с. 17 цагт 20 хэм, 20 цагт 16 хэм дулаан байна.

Маргааш өдөр нутгийн баруун хэсгээр бороо орно...
15 цагт Улаанбаатарт: 20 хэм дулаан, харьцангуй чийгшил 62 хувь, агаарын даралт 858 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.

2016 оны зургаадугаар сарын 19-ний 21 цагаас зургаадугаар сарын 20-ны 21 цаг


хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 13-18 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хөвсгөлийн уулсаар, өдөртөө нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 хэм, бусад нутгаар 7-12 хэм, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 14-19 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө сэрүүсч нутгийн зүүн хэсгээр 11-16 хэм, нутгийн баруун хэсгээр 7-12 хэм, өдөртөө бүх нутгаар 23-28 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 10-12 хэм, өдөртөө 23-25 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Өмнөговийн нутгаар бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Дундговийн нутгаар шөнөдөө сэрүүсч 9-14 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 26-31 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө сэрүүсч 7-9 хэм, өдөртөө 22-24 хэм дулаан байна.


2016 оны зургаадугаар сарын 21-нээс зургаадугаар сарын 25-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

21-нд ихэнх нутгаар, 22-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 23-нд баруун зүгийн нутгийн баруун, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 24-нд баруун аймгуудын нутаг, төвийн  аймгуудын баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 21-нд нутгийн өмнөд хэсгээр, 22-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 21, 22-нд нутгийн хойд хэсгээр сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна. 23-нд баруун аймгуудын нутгаар, 24-нд ихэнх нутгаар дулаарна.


Маргааш өдөр нутгийн баруун хэсгээр бороо орно  
Үзсэн: 3206 Mongolian National Broadcaster  

Бидэнтэй нэгдээрэй