
Евро 2016-ийн хэсгийн шатны сүүлийн тойргийн тоглолтууд өнөөдөр эхэлсэн билээ. Өнөөдрийн хувьд "A" хэсгийн тоглолтууд явагдаж өндөрлөсөн юм. Өнөөдрийн Франц болон Швейцарийн шигшээ багуудын хоорон дахь тоглолт 0:0 харьцаатай эвийн гэрээ байгууллаа.
Ингэснээр Францын шигшээ баг хоёр ялалт нэг тэнцээ авсанаар 7 оноотой хэсгээ тэргүүлсэн бол Швейцарийн шигшээ багийн хувьд нэг ялалт хоёр тэнцээтэй нийт 5 оноотойгоор "A" хэсгээс хоёр дугаар байраар гарч хасагдах шатны тоглолтуудад оролцох эрхтэй боллоо.
Франц болон Швейцарийн шигшээ багууд "A" хэсгээс гарлаа | ||
Үзсэн: 3282 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.