Шууд Chart

Нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүснэ

2016-06-20 15:36:02

2016 оны зургаадугаар сарын 20-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс 6-11 м/с. 17 цагт 22 хэм, 20 цагт 18 хэм дулаан байна.

15 цагт Улаанбаатарт: 20 хэм дулаан, харьцангуй чийгшил 36 хувь, агаарын даралт 861 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.

Нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүснэ


2016 оны 06 дугаар сарын 20-ны 21 цагаас 06 дугаар сарын 21-ний 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар  бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруунаас  хойш эргэж секундэд   6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 13-18 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Ихэнх нутгаар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулсаар  шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд  хэсгээр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм өдөртөө 22-27 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 7-9 хэм, өдөртөө 21-23 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 26-31 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж  секундэд   6-11 метр. Шөнөдөө  8-10 хэм, өдөртөө сэрүүсч 15-17 хэм дулаан байна.


2016 оны 06 дугаар сарын 22-ноос 06 дугаар сарын 26-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

22-нд нутгийн хойд хэсгээр, 23-нд төв, зүүн аймгуудын зарим газраар, 24-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын баруун хэсгээр, 25-нд баруун болон төвийн аймгуудын зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 22-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 22-нд нутгийн хойд хэсгээр, 23-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна. 23-нд баруун аймгуудын нутгаар цаашдаа ихэнх нутгаар дулаарна.


Нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүснэ  
Үзсэн: 2975 Mongolian National Broadcaster  

Бидэнтэй нэгдээрэй