Шууд Chart

Час улаан уруул цэцэг мөхөх аюулд оржээ

2013-10-11 09:10:44

Төв болон Өмнөд Америкийн ой, Колумби, Коста-Рика, Панам, Эквадор зэрэг оронд уруулын хэлбэртэй нэгэн сонин цэцэг ургадаг байна. Энэхүү цэцэг дэлхийн хамгийн гайхамшигтай, үзэсгэлэнтэй ургамлын тоонд зүй ёсоор багтдаг бөгөөд түүний тод улаан өнгө бүхий уруултай адил хэлбэр нь хүмүүсийн сонирхлыг татсаар иржээ. Энэ цэцгийн 100 гаруй төрөл одоогоор бүртгэгдээд  байгаа аж.
Хурц тод өнгө, таатай үнэр зэргээрээ олон төрлийн шавьж, эрвээхэйг өөртөө татдаг энэ цэцэг экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалахад чухал үүрэгтэй гэж эрдэмтэд үзэж байгаа ч түүний ургадаг ой модыг их хэмжээгээр устгаж эхэлснээр гайхалтай цэцэг мөхөх аюулд тулгараад байна.

Нийтэлсэн: М.Тодбэх

Час улаан уруул цэцэг мөхөх аюулд оржээ  
Үзсэн: 4996 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
150.129.142.xxx [150.129.142.xxx] 2014-11-13 19:54
үнэхээр таалагдсангүй хангалтгүй

Бидэнтэй нэгдээрэй