
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Төв болон зүүн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүхэн байна.
2016 оны зургаадугаар сарын 21-ний 21 цагаас зургаадугаар сарын 22-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 15-20 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Сэрүүсч Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулсаар 0-5 хэм, бусад нутгаар 5-10 хэм, өдөртөө Орхон-Сэлэнгийн сав нутгаар 17-22 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж зарим газраар секундэд 7-12 метр. Сэрүүсч Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 13-18 хэм, нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 8-10 хэм, өдөртөө 15-17 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлшиж, зарим газраар бороо орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө сэрүүсч 7-12 хэм, өдөртөө 18-23 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-7 хэм, өдөртөө 13-15 хэм дулаан байна.
2016 оны зургаадугаар сарын 23-наас зургаадугаар сарын 27-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
23-нд зүүн аймгуудын зарим газраар, 24-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын баруун хэсгээр, 25-нд баруун болон төвийн аймгуудын зарим газраар, 26-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. 23-нд нутгийн зүүн хагаст сэрүүхэн, цаашдаа дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 16-21 хэм, Орхон-Сэлэнгийн сав болон говийн бүс нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна.
Улаанбаатарт шөнөдөө бороо орно | ||
Үзсэн: 3352 | Mongolian National Broadcaster |