Шууд Chart

Тоглолтын өмнө: Унгар - Португал

2016-06-23 00:03:08

Европын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээний "F" хэсгийн хүрээнд 3-р тойргын онц сонирхолтой Унгар болон Португалын шигшээ багуудын тоглолт биднийг хүлээж байна. Уг тоглолтын ач холбогдол нь маш өндөр бөгөөд Унгарын хувьд түүхэн нөгөө талаас Кристиану Роналдугын карьерт нөлөөлхүйц тоглолт болох юм. Хэн нь хэсгээ тэргүүлэхээ шийдэх уг тоглолт Улаанбаатар хотын цагаар шөнийн 01:00 -с Франц Лион хотын хуучнаар Стадэ Д Лумиэрэс буюу одоогийнхоор Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд явагдах юм. 

Өмнө нь хоёр баг нийтдээ 5 удаа таарч тоглоход Португалын шигшээ баг "эрэмбэ" заан бүх тоглолтуудад илүүрхэн хожиж байсан бол Унгарын шигшээ баг хожиж байгаагүй гэж ажээ. Гэвч одоо түүх ямар ч хамаагүй түүхээ сөхвөл баялаг хөлбөмбөгийн түүхтэй Унгарын шигшээ баг хэсгээ толгойлон гарах эсэхээ шийдэхээр энэ тэмцээний мөнгөн медалт Португалын шигшээ багтай тоглоход 1 цаг хүрэхгүй хугацаа үлджээ. 

Хоёр багаас бэртэлтэй хэд хэдэн тоглогч байгаа бөгөөд Португалын шигшээ багаас Andre Gomes, Raphaël Guerreiro нар бэртлийн улмаас тоглохгүй бол Унгарын талаас D. Böde, A. Fiola, G. Lovrencsics нар мөн өнжих юм. 

Унгар 

Király; Lang, Juhász, Guzmics, Korhut; Pintér, Elek; Lovrencsics, Gera, Dzsudzsák; Szalai.

Португал

Patrício; Vieirinha, Pepe, Carvalho, Eliseu; Mario, Moutinho, William Carvalho, Andre Gomes; Nani, Ronaldo.

Нийтэлсэн: А.Амаржаргал

Тоглолтын өмнө: Унгар - Португал  
Үзсэн: 1552 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй