Шууд Chart

Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан

2016-06-26 09:16:06

Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр  баруун ба говийн аймгуудын зарим газраар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр  бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2016 оны зургаадугаар сарын 26-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун ба говийн аймгуудын зарим газраар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, нутгийн зүүн хагаст зүүн өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 13-18 хэм, говь талын бүс нутгаар нутгаар 26-31 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 21-23 хэм дулаан байна.


2016 оны зургаадугаар сарын 27-ноос долоодугаар сарын 01-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

27-нд ихэнх нутгаар, 28-нд нутгийн зүүн хагаст, 29-нд зарим газраар, 30-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 27,29,30-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 27-нд ихэнх нутгаар, бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 13-18 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна.


Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан  
Үзсэн: 2241 Mongolian National Broadcaster  

Бидэнтэй нэгдээрэй