Шууд Chart

Өнөөдөр ихэнх нутгаар бороо орно

2016-06-27 08:36:47

Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар, цаашдаа нутгийн зүүн хагаст бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2016 оны зургаадугаар сарын 27-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар сэрүүсч 13-18 хэм,  Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 24-29 хэм, зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын зүүн хэсгээр сэрүүсч 21-26 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи хойноос секундэд 7-12 метр. 18-20 хэм дулаан байна.


2016 оны зургаадугаар сарын 28-наас долоодугаар сарын 02-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

28, 30, 7-р сарын 01-нд нутгийн зүүн хагаст,  29-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 29, 30-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 13-18 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна. Хугацааны сүүлчээр нутгийн баруун хэсгээр дулаарна.


Өнөөдөр ихэнх нутгаар бороо орно  
Үзсэн: 1598 Mongolian National Broadcaster  

Бидэнтэй нэгдээрэй