
2016 оны зургаадугаар сарын 27-ноос долоодугаар сарын 04-нийг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
- Ихэнх хугацаанд бороо орж сэрүүн байна-
Баруун аймгуудын нутгаар: Маргааш буюу 29-нд зарим газраар, 27,30-нд нутгийн зүүн хэсгээр, 2-3-нд нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 28-29нд зарим газраар түр зуур ширүүснэ. 29-30-нд бага зэрэг сэрүүснэ. Бусад хугацаанд Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 хэм өдөртөө 18-23 хэм дулаан, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 хэм өдөртөө 27-32 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм өдөртөө 23-28 хэм дулаан байна. 23-нд ихэнх нутгаар дулаарна.
Төвийн аймгуудын нутгаар: Өнөөдөр зарим газраар түр зуурын бороо, 29-1-нд ихэнх нутгаар бороо орно. Салхи зарим үед түр зуур ширүүснэ. 27-1-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм өдөртөө 12-17 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм өдөртөө 17-22 хэм дулаан байна. Бусад хугацаанд Дархадын хотгор, Хөвсгөл, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 хэм өдөртөө 19-24 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм өдөртөө 25-30 хэм дулаан байна.
Зүүн аймгуудын нутгаар: Зургаадугаар сарын 27-оос 2-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зарим газраар түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм өдөртөө 20-25 хэм дулаан байна. Хугацааны эцсээр дулаарна.
Говийн аймгуудын нутгаар: Зургаадугаар сарын 29-ээс 30-нд зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зарим үед түр зуур ширүүснэ. 27,30-нд сэрүүснэ. Бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 10-15 хэм өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм өдөртөө 25-30 хэм дулаан байна.
Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ | ||
Үзсэн: 1435 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.