Шууд Chart

Твиттерчид удахгүй телевизээр жиргэнэ

2013-10-12 07:07:48

Олон нийтийн хамгийн нэр хүндтэй цахим сүлжээний нэг TWITTER сайт үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн телевизийн салбарт хүч үзэхээр бэлтгэж байна. Тус компани  нэр нөлөө бүхий “Comcast” болон “NBCUniversal”-тай компаниудтай хамтран сошиал TV үйлчилгээг шинээр нээхээр болжээ.

Үүний үр дүнд твиттерын хэрэглэгчид жиргээгээ шууд дамжуулж буй шоу нэвтрүүлэг, киног үзэж сонирхохын зэрэгцээ өөрсдийн сэтгэгдлээ хуваалцах, мэдээллээ солилцох өргөн боломж нээгдэх юм. Тус төслийг санаачлагчид хамтран ажиллах телевизийн сувгуудыг судлан, гэрээ хийх ажлаа эхлүүлээд байгаа гэнэ.

Нийтэлсэн: М.Тодбэх

Твиттерчид удахгүй телевизээр жиргэнэ  
Үзсэн: 2090 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй