Шууд Chart

Ливи дэх Шведийн Консулын газар халдлагад өртжээ

2013-10-12 07:30:37

Өчигдөр буюу Баасан гарагт орон нутгийн цагаар 11:30-ийн үед Ливийн нийслэл Бенгази хот дахь Шведийн Консулын байрны гадна дэлбэрэлт болжээ. Автомашинд байрлуулсан тэсрэх бөмбөг дэлбэрсэн ч одоогоор хүн бэртэж амь үрэгдсэн гэх мэдээ ирээгүй байна.

Консулын байрны хяналтын камерт бичигдэж үлдсэнээр нэгэн хүн Консулын байрны өмнөх зогсоолд машинаа байршуулаад явсны дараа дэлбэрэлт болсон тухай Консулын газрын хамгаалалтын албаны ахлах ажилтан сурвалжлагчдад мэдээлжээ.

Дэлбэрэлтийн уршгаар Консулын барилгын хаалга цонх бүрэн хагарч эвдэрсэн ба барилга дотроос дэлбэрсэн машины эд зүйл олдож байгаа гэнэ. Шведийн дипломат ажилчдыг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлжээ. Консулын албаны үйл ажиллагааг одоогоор бүрэн зогсоогоод байна.

Нийтэлсэн: М.Тодбэх

Ливи дэх Шведийн Консулын газар халдлагад өртжээ  
Үзсэн: 1907 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй