Шууд Chart

Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

2016-07-04 15:41:25

2016 оны долоодугаар сарын 4-нөөс долоодугаар сарын 11-нийг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

- Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хална-


Баруун аймгуудын нутгаар: 6-аас 7-нд нутгийн баруун хэсгээр, 8-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. 8-наас бага зэрэг сэрүүснэ. Бусад хугацаанд Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 хэм өдөртөө 21-26 хэм дулаан, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 хэм өдөртөө 30-35 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм өдөртөө 25-30 хэм дулаан байна.  


Төвийн аймгуудын нутгаар: 8-нд нутгийн баруун хэсгээр, 9, 10-нд зарим газраар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. 9-нөөс бага зэрэг сэрүүснэ. Бусад хугацаанд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 хэм өдөртөө 21-16 хэм дулаан, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 33-38 хэм бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм өдөртөө 28-33 хэм дулаан байна.


Зүүн аймгуудын нутгаар: Ихэнх хугацаанд бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Ихэнх хугацаанд уулархаг нутгаар шөнөдөө 8-13 хэм өдөртөө 23-28 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм өдөртөө 32-37 хэм дулаан байна.


Говийн аймгуудын нутгаар: Ихэнх хугацаанд бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 15-20 хэм өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм өдөртөө 33-38 хэм дулаан байна. 


Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ  
Үзсэн: 1037 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй