
Тариаланчдын анхааралд: Ихэнх нутгаар ялангуяа газар тариалангийн бүс нутгаар халуун өдрүүд үргэлжилнэ.
2016 оны долоодугаар сарын 05-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг,Төв болон зүүн аймгуудын зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс 4-9 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 24-29 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутаг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 33-38 хэм, бусад нутгаар 28-33 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Хотын баруун хэсгээр түр зуурын бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 29-31 хэм дулаан байна.
2016 оны долоодугаар сарын 06-наас долоодугаар сарын 10-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
6, 7-нд баруун аймгуудын баруун хэсгээр түр зуурын бороо, 8-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын баруун хэсгээр, 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 22-27 хэм, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутаг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 35-40 хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 29-34 хэм дулаан байна. 8-нд баруун аймгуудын нутгаар, 9-нд нутгийн баруун хагаст сэрүүснэ.
Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан | ||
Үзсэн: 1129 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.