Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 20 хэм дулаан

2016-07-08 16:29:35

Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа Хангай, Хөвсгөлийн уулсаар, баяр наадмын өдрүүдээр ихэнх нутгаар бороо орж сэрүүснэ. 9, 10-нд говь, талын нутгаар  аагим халуун байна.

Өнөөдрийн 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. 17 цагт 35 хэм, 20 цагт 31 хэм дулаан байна.


2016 оны долоодугаар сарын 08-ны 21 цагаас долоодугаар сарын 09-ний 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар  шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 13-18 хэм,  Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 хэм,  өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар  шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар  бороо орно. Дуу цахилгаантай. Салхи  баруун өмнөөс  хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө сэрүүсч 13-18 хэм,  Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын саваар  шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун  өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 35-40 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 17-19 хэм, өдөртөө 33-35 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 20-25 хэм, өдөртөө Дорноговийн нутгаар 33-38 хэм, бусад нутгаар 30-35 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.  Шөнөдөө 18-20 хэм, өдөртөө 29-31 хэм дулаан байна.


2016 оны долоодугаар сарын 10-наас долоодугаар сарын 14-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

10, 12, 13-нд ихэнх нутгаар, 11-нд баруун, төв, зүүн аймгуудын зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 10-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.


Улаанбаатарт шөнөдөө 20 хэм дулаан  
Үзсэн: 630 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй