
Малчид, ард иргэдийн анхааралд: Баяр наадмын өдрүүдээр ихэнх нутгаар бороотой сэрүүхэн байх тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Өнөөдөр 21 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Зүүн аймгуудын ихэнх нутаг, төв болон баруун аймгуудын зарим газар, говийн аймгуудын зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 15-20 хэм, Говийн нутгийн зүүн хэсэг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 30-35 хэм, Говийн нутгийн баруун хэсэг, Их нууруудын хотгороор 24-29 хэм, бусад нутгаар сэрүүсч 20-25 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч 20-22 хэм дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 19 хэм дулаан, харьцангуй чийг 84 хувь, агаарын даралт 855 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.
2016 оны долоодугаар сарын 11-нээс долоодугаар сарын 15-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
11-нд баруун, төв, зүүн аймгуудын зарим газраар, 12-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх, зүүн аймгуудын зүүн хэсгээр, 13,14-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 12-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд сэрүүхэн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан | ||
Үзсэн: 683 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.