
Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр зарим газраар түр зуурын бороо, 13-нд нутгийн баруун хагаст, 14-15-нд ихэнх нутгаар үргэлжилсэн бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2016 оны долоодугаар сарын 12-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшиж, баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говь, зүүн аймгуудын зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 15-20 хэм, Говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон, Сэлэнгийн саваар 28-33 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Үдээс хойш түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 24-26 хэм дулаан байна.
2016 оны долоодугаар сарын 13-наас долоодугаар сарын 17-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
13-нд баруун, төв, говийн нутгаар, 14-нд ихэнх нутгаар, 15-нд нутгийн зүүн хагаст, 16-нд зүүн зүгийн нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд сэрүүхэн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.
Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан | ||
Үзсэн: 668 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.