Шууд Chart

Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна

2016-07-14 13:07:16

Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар, маргааш нутгийн зүүн хагаст ахиухан хэмжээний бороо үргэлжлэн орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2016 оны долоодугаар сарын 12-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутаг болон баруун аймгуудын зүүн  хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь талын зарим нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.  Ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 13-18 хэм, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн зүүн, Дорнод, Дарьгангын тал нутгаар 23-28 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч 17-19 хэм дулаан байна.

11 цагт Улаанбаатарт: 21 хэм дулаан, харьцангуй чийгшил 45 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2016 оны долоодугаар сарын 15-наас долоодугаар сарын 19-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв


  15-нд нутгийн зүүн хагаст, 16-нд зүүн зүгийн нутаг, баруун зүгийн нутгийн зарим газраар, 17,18-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 15-нд говь талын нутгаар, 17-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 15-нд нутгийн зүүн хагаст сэрүүхэн байх боловч бусад хугацаанд дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 16-21 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 21-26хэм дулаан байна.


Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна  
Үзсэн: 620 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй