Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан

2016-07-15 15:22:13

Малчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөө шөнө нутгийн зүүн хэсгээр, маргааш нутгийн баруун хэсгээр бороо орж, нутгийн зүүн хагаст сэрүүсч хононо.

2016 оны долоодугаар сарын 15-ны 12 цагаас 18 цаг хүртэл Улаанбаатарт:  Багагавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 21-23 хэм дулаан байна.


2016 оны долоодугаар сарын 15-ны 21 цагаас долоодугаар сарын 16-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 20-25 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө  25-30 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр.  Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар  7-12 хэм, бусад нутгаар 10-15 хэм, өдөртөө Хангай, Хэнтэйн уулархаг нутгаар 23-28 хэм, Орхон, Сэлэнгийн сав нутгаар 29-34 хэм, бусад нутгаар 26-31 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 9-11 хэм, өдөртөө 22-24 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүл багасна. Нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Бүх нутгаар  шөнөдөө 11-16 хэм, өдөртөө  26-31 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд  5-10 метр. Шөнөдөө 10-12 хэм, өдөртөө 25-27 хэм дулаан байна. 


2016 оны долоодугаар сарын 17-ноос долоодугаар сарын 21-нийг хүртэлх
 цаг агаарын урьдчилсан төлөв:  

17-нд төв болон зүүн аймгуудын зарим газраар, 18-19-нд зарим газраар, 20-нд баруун, төв, зүүн  аймгуудын  зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны  өмнө салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 21-26 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүсийн нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна.


Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан  
Үзсэн: 736 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй