Шууд Chart

Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

2016-07-18 11:59:47

2016 оны долоодугаар сарын 18-наас долоодугаар сарын 25-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

-Нутгийн хойд хэсгээр бороо орж, говь талын нутгаар халуун байна-


Баруун аймгуудын нутгаар: 19, 23-нд нутгийн баруун хэсгээр, 20, 24-нд зарим газраар 21, 25-нд ихэнх нутгаар, 22-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 23, 24-нд зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм өдөртөө 20-25 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 хэм өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм өдөртөө 23-28 хэм дулаан байна. 24, 25-нд бага зэрэг сэрүүснэ.


Төвийн аймгуудын нутгаар: 18-нд нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо, 19, 25-нд нутгийн баруун хэсгээр, 21-нд зарим газраар, 22-нд ихэнх нутгаар, 23-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи 19, 20-нд зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм өдөртөө 17-22 хэм, Орхон Сэлэнгийн саваар шөнөдөө 14-19 хэм өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм өдөртөө 25-30 хэм дулаан байна. 22-нд нийт нутгаар бага зэрэг сэрүүснэ.


Зүүн аймгуудын нутгаар: 18, 19-нд нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. 22-нд зарим газраар, 23-нд ихэнх нутгаар, 24-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 21, 22-нд зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр шөнөдөө уулархаг нутгаар 10-15 хэм, бусад нутгаар 15-20 хэм өдөртөө нийт нутгаар 28-33 хэм халуун байна. 22-ноос нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.


Говийн аймгуудын нутгаар: 21-нд нутгийн баруун хэсгээр, 22-нд зарим газраар, 23-нд нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зарим үед түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 13-18 хэм өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм өдөртөө 30-35 хэм халуун байна. 22-нд  нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.


Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ  
Үзсэн: 577 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй