Шууд Chart

Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан

2016-07-19 06:49:01

Малчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орж, говь талын нутгаар хална.

2016 оны 07 дугаар сарын 19-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ.  Зүүн аймгуудын зарим нутаг, баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай.  Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Алтай, Хангай, Хөвсгөлийн  уулархаг нутгаар 21-26 хэм, Их нууруудын хотгор болон говь талын нутгаар 29-34 хэм, бусад нутгаар 25-30 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 28-30 хэм дулаан байна.


2016 оны долоодугаар сарын 20-ноос долоодугаар сарын 24-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

20-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 21-нд нутгийн баруун хагаст, 22-нд ихэнх нутгаар, 23-нд зүүн зүгийн нутаг, баруун зүгийн нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 20, 22-нд зарим газраар, 23-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 16-21 хэм, Говь талын нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.


Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан  
Үзсэн: 645 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй