
Монгол Улс түүхэндээ анх удаа хамгийн олон буюу 50 тамирчныг “Рио-2016” олимпийн наадамд өрсөлдүүлэхээр болж, өнөөдөр үдэх ёслолоо Чингисийн талбайд хийлээ. Энэ жил Монгол Улсаас олимпийн наадамд есөн төрөлд 42 тамирчин оролцохоор бэлтгэлээ хангасан. Харин дараа нь үргэлжлээд паралимпийн таван төрөлд найман тамирчин оролцох юм. Үдэлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Монголын байт харвааны холбооны ерөнхийлөгч П.Цагаан, Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа, ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга А.Эрдэнэтуяа, УИХ-ын гишүүн, 1988, 1992, 2000 олимпийн наадамд оролцож, Монгол Улсын багийн тугчаар гурван удаа сонгогдож байсан Б.Бат-Эрдэнэ, Үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, Монголын багийн ахлагч Ж.Хатанбаатар, хотын Захирагч С.Батболд нар оролцлоо. Сонирхуулахад энэ жилийн олимпийн наадмыг МҮОНРТ-ийн “Монголын мэдээ” суваг орон даяар шууд дамжуулах билээ.
Монгол Улс түүхэндээ анх удаа 50 тамирчнаа олимпын наадамд өрсөлдүүлэхээр үдэх ёслол үйлдэв | ||
Үзсэн: 1026 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.