
Монгол, БНСУ-ын соёлын харилцаа жилээс жилд хөгжин дэвшиж байгаа энэ цаг үед дээрх улсын “Жондун” театрын 20 гаруй уран бүтээлч манай улсад айлчилж, Солонгосын үндэсний уламжлалт нэг номерын тоглолт болох “Youll” үндэсний бүжгэн жүжгээ энэ сарын 24-нд тоглох гэж байна. “Корпорейт Конвейшн” центрийн концертийн их танхимд болох тус тоглолтыг Сингапурын “IME” продакшн, “Корпорейт” зочид буудлын “Конвейшн” центр хамтран зохион байгуулах аж. “Youll” үндэсний бүжгэн жүжиг нь утга уянгын хэлбэрээр Солонгосын үндэсний бүхий л төрөл жанрыг багтаан эрч хүч, динамиктай орчин үеийн хөдөлгөөнийг уламжлалт хэв маягтай хослуулснаараа онцлог. Үүнд үндэсний бүжиг, туялзуур жадны урлаг, хөгжим, жүжиг, дуулалт төрлүүдийг багтаасан гэнэ. Тоглолтын агуулга нь Чоа бол гайхамшигт сайхан Миринай орны гүнж бөгөөд Солонгосын зөөлөн дүр төрхтэй ч хүчирхэг эмэгтэйчүүдийг төлөөлөл юм. Дэлхийг аврах цорын ганц баатар Гоан болон үзэсгэлэнт Чоа гүнж нарын хайр дурлалын түүх өрнөж, харанхуйд бүжиж, сайн сайхныг хүсэн залбирсаар... Хайр харанхуйн дунд оршсоор байх болно. Хайрын хүчээр харанхуй хар ертөнцийг арчин хөөж, бүхий л ертөнцийг эрхшээн захирах тэдний мөнхийн хайр дурлалын тухай өгүүлдэг.
БНСУ-ын “Youll” үндэсний бүжгэн жүжиг тоглогдоно | ||
Үзсэн: 637 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.