
Малчид, тариаланчидын анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст бороо үргэлжлэн орж, нутгийн хойд хэсгээр сэрүүхэн байхыг анхааруулж байна.
2016 оны долоодугаар сарын 21-ний 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр.Борооны өмнө салхи 12-14м/с хүрч ширүүснэ. 17 цагт 27 хэм, 20 цагт 22 хэм дулаан байна.
2016 оны долоо дугаар сарын 21-ний 21 цагаас долоо дугаар сарын 22-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар түр зуурын бороо орно, дуу цахилгаантай. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутгаар 7-12 хэм, Алтайн өвөр говиор 16-21 хэм, бусад нутгаар 11-16 хэм, өдөртөө Алтайн өвөр говь болон Увс нуур, Их нууруудын хотгороор 28-33 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Ихэнх нутгаар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Түр зуурын бороо орно.Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 16-18 хэм, өдөртөө 24-26 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар түр зуурын бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 28-33 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 13-15 хэм, өдөртөө 19-21 хэм дулаан байна.
2016 оны долоо дугаар сарын 23-наас долоо дугаар сарын 27-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
23-нд төвийн аймгуудын зарим газраар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 24-нд баруун аймгуудын нутаг, зүүн аймгуудын зүүн хэсгээр, 25-нд баруун аймгуудын ихэнх, төвийн аймгуудын баруун хэсгээр, 26-нд баруун аймгуудын зарим газар, төвийн аймгуудын ихэнх хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 23-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 24-нд нутгийн төв хэсгээр, 25, 26-нд нутгийн зүүн хагаст өдөртөө халж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 15-20 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна.
Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан | ||
Үзсэн: 493 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.