Шууд Chart

Б.Тэгшбаяр алтан медаль хүртжээ

2016-07-22 11:46:52

Щвейцарь Улсад дугуйн тойрог замын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ өдрүүдэд болж байна. Тус тэмцээний эрэгтэйчүүдийн бөөн гараат 10 км-ын төрөлд Монгол Улсын тамирчин Б.Тэгшбаяр оролцож, алтан медаль хүртжээ. Энэ төрөлд 20 орны тамирчин өрсөлдсөнөөс Чех, Италийн тамирчид мөнгө, хүрэл медалийн эзэн болсон аж.

Манай улсын тамирчин Сүхбаатар аймгийн “Шилийн богд” клубын тамирчин бөгөөд тус тэмцээнд оролцох бэлтгэл сургуулилтыг нь Английн иргэн Бугдэн Скотт хариуцан хийлгэжээ.

Тэмцээн нөгөөдөр буюу 2016 оны 7 дугаар сарын 24-нд өндөрлөнө.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Б.Тэгшбаяр алтан медаль хүртжээ  
Үзсэн: 1253 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй