Шууд Chart

Жүдочид Бразил руу хамгийн түрүүнд явна

2016-07-22 13:51:34

“Рио-2016” олимпийн наадамд оролцох манай улсын тамирчдаас хамгийн түрүүнд жүдо бөхийн шигшээ багийнхан явна. Тэд энэ сарын 28-нд Бразилыг зорих бол наймдугаар сарын 7-нд чөлөөт бөхийн шигшээ багийнхан явна. Чөлөөтийнхөн одоогоор Орхон аймаг дахь “Олимп” баазад олимпийн үндсэн бэлтгэлээ базааж байна.

Тэдэнтэй Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн дарга Д.Жаргалсайхан, шигшээ багийн албаны хамт олон өнөөдөр уулзаж, олимпийн бэлтгэлтэй нь танилцана.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Жүдочид Бразил руу хамгийн түрүүнд явна   
Үзсэн: 559 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй