
2016 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Хэнтий нуруун зүүн хажуугийн Хурх, Барх, Эг, Онон, Хэрлэн зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 20-55 см нэмэгдэж, Хэрлэн гол Мөнгөнморьт сум орчимд үерийн түвшинг 10 см орчим даван үерлэж байна.
Мөн түүнчлэн Бэлтэс, Орхон, Долооннуур, Байдраг, Шаргалжуут зэрэг гол үерийн түвшинг 10-15 см, Орхон гол (Орхон баг), Алтай нурууны Ховд гол ( Мянгад сум) үерийн аюултай түвшинг 35-55 см тус тус давсан хэвээр байна. Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байж бага насны хүүхдийг хараа хяналтгүй гол руу явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Ус Цаг Уур, Орчны Судалгаа, Мэдээллийн хүрээлэн
Ус судлалын сектор
2016.07.23
Үерийн аюулаас урьдчилан сэрэмжлүүлж байна | ||
Үзсэн: 867 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.