Шууд Chart

Найруулагч, продюсеруудын сургалтын хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа

2016-07-25 10:28:17

МҮОНРТ нь БНСУ-ын найруулагч, продюсеруудын холбоотой хамтран өнөөдрөөс 28-ныг хүртэл “Олон ангит кино болон  цэнгээнт нэвтрүүлэг бүтээх нь” сэдэвт найруулагч, продюсер нарт зориулсан сургалтыг зохион байгуулах гэж байна. Энэхүү сургалтын ажлын хүрээнд өнөөдөр буюу 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Ц.Оюундарь БНСУ-ын продюсерын институмын Ерөнхий захирал Ким Ён Гын нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Сургалтын хөтөлбөр нь цэнгээнт нэвтрүүлгийг хөдөлгөх хүчин зүйл болон гол цөм, олон ангит киноны түүхийг өрнүүлэх, олон ангит киноны зургийн онол, зохиол зэрэг сонирхолтой сэдвийг агуулна.

Энэ үеэр БНСУ-ын продюсерын институмын ерөнхий захирал Ким Ён Гынын сэтгэгдлийг сонслоо.

Ким Ён Гын: МҮОНРТ-ийн уран бүтээлчдээс гадна хувийн телевизүүдийн продюсер хамрагдана

Монгол Улсад продюсерүүдийн сургалт зохион байгуулах гэж байгаадаа бид таатай байна. Манай байгууллага МҮОНРТ-тэй 2008 оноос хойш хамтран ажиллаж байна. БНСУ-д сургалтад оролцуулж байсан ч энэ удаа танай улсад анх удаагаа зохион байгуулах гэж байна. Цаашид өөр улсад ч энэ сургалтыг явуулж, өргөжүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Энэ удаагийн сургалтад МҮОНРТ-ийн уран бүтээлчдээс гадна бусад хувийн телевизүүдийн продюсер хамрагдана. Сургалт “Бага баян” амралтад болох бөгөөд телевизийн драм, уралдаант цэнгээнт нэвтрүүлэг, телевизийн драмын зохиол гэсэн сэдвийн дагуу явагдана. Сургалтын багш нараар манай улсын мэргэжлийн хүмүүс ажиллана.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Найруулагч, продюсеруудын сургалтын хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа   
Үзсэн: 1108 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй