
Мэргэжлийн сүмогийн долоодугаар сарын тэмцээнд ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж түрүүлж, элэг нэгт биднийгээ дахин баярлууллаа. Тэрбээр башёгийн сүүлийн өдөр ёкозүна Хакүхог давснаар 13 даваа, хоёр унаатайгаар эзэн хааны цомыг найм дахь удаагаа хүртэв.
Башёгийн сүүлийн өдрийг хүртэл тэргүүлэгчийн хоёрдугаар эгнээнд бичигдсэн озэки Кисэносато 12 даваа, гурван унаатайгаар башёг өндөрлүүлсэн. Кисэносато өчигдөр Гоэйдог давсан ч Харүмафүжи, Хакүхо нарын барилдааныг хүлээсэн. Хэрвээ Харүмафүжи унасан тохиолдолд нэмэлт барилдаанд түүнтэй барилдах байсан юм. Гэвч Харүмафүжи их аваргыг давснаар түүнд боломж олгосонгүй.
Макүүчи зиндаа
- Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж13-2
- Озэки Кисэносато 12-3
- Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 10-5
- Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 8-7
- Маэгашира-7 Ичиножёо А.Ичинноров 9-6
- Маэгашира-10 Таканоива А.Баасандорж 10-5
- Маэгашира-12 Тамаваши Б.Мөнх-Оргил 9-6
- Маэгашира-16 Араваши Э.Дөлгөөн 9-6
Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж найм дахь түрүүгээ авлаа | ||
Үзсэн: 482 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.